Ёсзүйн дэд хороо хаалттай хуралдаж байна

УИХ-ын Ёсзүйн дэд хороо хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бололтой. Учир нь Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригтой зэрэгцээд хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг парламент өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн билээ. Харин энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ