Ц.Нямдорж: Захиргааны шүүхийг татан буулгана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэн сонсов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Иргэд олон түмэн маш бухимдалтай байна. Захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлагаа нэг уутанд аваачаад хийчихсэн. Нийгэм тэр чигтээ эрүүжчихлээ. Зөрчлийн хууль зөвхөн Захиргааны хуулиар явах ёстой. Үүнийг яаралтай засах ёстой. Олон мянган иргэд эрүүгийн гэмт хэрэгтэн болоод явж байна. Олон мянган иргэд энэ хуулиас болж эрх нь зөрчигдөж байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр яам руу санал авахаар явуулсан. Энэ хоёр хуулийг хэлэлцээд нэг жилийн хугацаа болоогүй байгаа. Гэтэл нэг жилийн хугацаанд ийм дайны согог гарч ирдэггүй. Согог нь гарч иртэл 2-3 жил болдог. Гишүүд Засгийн газраас оруулж ирсэн Захиргааны хуульд өөрчлөлт оруулах асуудал хатуу хүтүү зүйл ярьж байна. Захиргааны шүүхийг би 2004 онд өөрчлөлт оруулж, 21 аймагт давж заалдах шатны шүүх байгуулж өгсөн хүн шүү. Захиргааны хэргийг шийдвэрлэхэд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэж бодсон. Гэтэл бодсоны эсрэг шийдвэр гаргадаг шүүх болсон байна шүү. Засгийн газрын шийдвэрийг нэг шүүгч хэн нэг талд гаргадаг болсон байна. Захиргааны шүүхэд Засгийн газрын хэргийг харъяалуулж байна. Маргаан үүсэхээр ажил боомилоод, захиалгаар ажиллаж байна. Үүн дээр би хатуу байх болно. Хэн ямар хатуу үг хэлэх нь надад сонин биш. Хуцсан нохой болгоно оо, над руу тавиарай. Шүүхийн ялзралыг ярих цаг болно. Үнэнийг ард түмэн мэдэх ёстой. ҮХЦ-ийн шийдвэр байтугай, Үндсэн хуулийг тоодоггүй шүүхтэй болсон шүү. Би энэ шүүхийг өөрөө санаачлан байгуулж байсан хү.. Тиймээс болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана.
Дараагаар нь Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ