Харганатын голд хоёр хүүхэд живж, нас баржээ

Урин, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийт голын эрэгт амарч, зугаалах явдал нэмэгджээ. Аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомж алдсанаас бага насны хүүхдүүд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол гарч байна.
Тухайлбал энэ сарын 20-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Харгантын голд 3,4 настай хоёр хүүхэд живж нас баржээ. Цогцсыг нутгийн иргэд гаргаж авсан байна. Мөн Ховд аймгийн Алтай сумын нутаг “Шар хөтөл” гэдэг газар Мангиртын голд дөрвөн настай хүүхэд унаж, нас баржээ.
Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ