Шүүх 30 сая төгрөгийн хахуулыг БЭЛЭГ гэж үзжээ

Бусдаас их хэмжээний хахуул авсан хэргийг АТГ-аас шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүхээс тус хэргийг хэрэгсэхгүй болгож, зөрчил хэмээн үзжээ. Тухайлбал Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуул оногдуулсан байна.
Мөн шүүхээс 30 сая төгрөгийн хахуулын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. УБДС ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд бусдад зөвшөөрөл олгосныхоо хариуд бусдаас 30 сая төгрөгийн хахуул авсан байна. Харин шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон, хахуулын 30 сая төгрөгийн бэлэг, шан харамж гэж үзэн, 576 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ