Өнөөдөр болох зарим үйл явдал

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
09.00 цагт ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой чуулга уулзалтыг зохион байгуулна. Утас 99109311, 89111189
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдтэй уулзана. Утас: 325044, 91113191, 88080750
Мэдээлэл, технологийн үндэсний парк (IT)-ийн III давхар)-д
10.00-11.00 цагт “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх" нь төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг түгээр дэлгэрүүлэх, нээлтэй танилцуулга” болно. Утас: 88013503
Төрийн ордны Г танхимд
11:00 цагаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн асуудлаар мэдээлэл өгнө.
12:00 цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн хяналт шалгалтын асуудлаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд
11.00 цагт Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 29, 30-нд "Чингисийн хүрээ" цогцолборт болох "Граунд гольф"-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 99105803
МҮЭХ-ны байрны 4 давхрын хурлын танхимд
11:00 цагт Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлнэ. Холбоо барих: 99027019, 88007709
ДБЭТ-т
11.00 цагт Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НИТХ-аас зөвлөгөөн зохион байгуулна. Утас 80063230
Монгол Улсын Филармонид
12.00 цагт Морин хуурын олон улсын VI наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ.Утас: 89242525
СЭТГЭГДЭЛ БИЧИХ