Дорнод аймагт газар хөдөлжээ

img

Дорнод аймагт өчигдөр /2018.06.25/ 22.29 цагийн орчимд 3.9 магниутын газар хөдлөл болжээ. 

 

 

Тодруулбал Баяндун сумын 1 дүгээр багийн “Шивэрийн-Ам” гэдэг газар  /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/, /Ө-49064’00”, У-113047’00”/ 06.25-ны өдрийн 22:29 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэ байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баяндун сумын 1 дүгээр багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар нь 6 айл өрх нутагладаг, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ккк:
Ах нар цөмийн бөмбөг туршсиймаа. юун газар хөдлөлт
2018-08-01