Х.Баянмөнх АТГ-д байцаалт өгч байна


Дархан аварга Х.Баянмөнх допингийн асуудлаар АТГ-т хандсан. Тэрбээр өнөөдөр АТГ-т байцаалт өгч байна.
Х.Баянмөнх АТГ-д хандсан үндэслэлээ “Бөхчүүдийн допингийн асуудал 20 шахам жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд явсаар ирсэн. Сүүлдээ даамжирсаар бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болгон ашиглах шинжтэй боллоо. Тиймээс би АТГ-т хандаж, хүсэлт тавилаа” хэмээн тайлбарласан.
Дархан аварга Х.Баянмөнх байцаалт өгч гарч ирээд АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ