С.Эрдэнэ: Үндсэн хуулиа дээдэлж ажилла, Ц.Нямдорж сайд аа

img

Хуульзүйн байнгын хороо Захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.  Уг хуулийн төслөөр Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр оруулахгүйгээр шийдэх зохицуулалт хийгдэж байгаа аж.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж төслийг танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрын шийдвэрийг унагаах асуудал ажиглагдсан. Тиймээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн.  Захиалгат зүйл их явагдаж байна. Тодорхой хуйвалдааныг хамгаалсан гол гол хүмүүсийн төлөөлөл ил гарч ирж байгаад би олзуурхаж байна” хэмээлээ. Тэрбээр төслөө танилцуулсны дараагаар гишүүдийн асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Эрдэнэтийн 49 хувиас өөр ямар шийдвэр Захиргааны шүүх дээр хүчингүй болсон бэ? Хэрвээ энэ хууль батлагдахгүй бол Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжихээр байна уу? Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол сайд хариуцлага хүлээх нь ойлголжтой. УИХ-ын шийдвэртээ асуудлаа Засгийн газар хэрэгжүүлэхэд шүүх дээр унахгүй шүү дээ.

 

-Самартай холбоотой Засгийн газрын шийдвэр шүүх дээр явж байгаа гэсэн тайлбар хийсэн. Захиргааны шүүх Засгийн газраас гаргасан шийдвэрийг замаас нь олон удаа буцааж байгаа юм. Захиргааны шүүх дээр илэрхий эрх ашгаа хамгаалдаг зүйл байна. Хуйвалдааны тойрог үүссэн нь үнэн. Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгч н.Батсуурь гэдэг хүн ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ шүүгч Захиргааны шүүгч болохоосоо өмнө Төрийн өмчийн хороонд ажиллаж байхдаа Дарханы хар төмөрлөгийн асуудлаар ашигтай шийдвэр гаргаж өгч байсан хүн. Энэ хүн Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотой хэргийг шүүж байгаа. Засгийн газрын төлөөлөл энэ хүнээр шүүх үйл ажиллагааг удирдуулж явуулахгүй гэсэн ч асуудал шийдэгдэхгүй байна. Төлөөлөл нь шүүгчээсээ татгалзах совест байх хэрэгтэй. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс энэ асуудлаар хөдөлж эхэллээ.

 

УИХ-ын Б.Мөнхбаатар:

 

-Ц.Нямдорж гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж АТГ-т өгсөн. Хуулийн төсөл оруулж ирсэнтэй холбоотой АТГ-т өгч шалгуулж болохгүй гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Энэ хуулийн төслөөр Засгийн газраас гарсан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргаж байгаа.  Энэ хуулийн төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй. Стратегийн асуудалтай холбоотой асуудад захиргааны шүүхийн хяналтаас гадуур байдаг. Мафийн бүлэглэлд худалдагдсан Захиргааны шүүхийг буулгах асуудал оруулж ирж байгааг ойлгож байна. Гэхдээ үүнд хүний эрхийн зөрчил гарч байна. Захиргааны шүүхийг татаж буулгаж болохгүй. Ажлаасаа  хууль бусаар халагдсан олон иргэдийн гомдлыг Захиргааны шүүхээр шийдвэрлэсэн байгаа. Харин улс төрийн шийдвэртэй холбоотой  Захиргааны хэргийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй.  

 

-Шүүхийн ялзарлыг таслан зогсоохгүй бол болохгүй. Шийдвэр гаргаад байгаа шүүгч чинь даалгавраар томилогддог, даалгавраар ажилладаг болчихсон. Шүүүхийн ялзарлыг таслан зогсооё гэж байгаа юм. Би таван жилийн дараа очиж байна. Танигдахын аргагүй болсон байна. Төрийг урхидах зүйлийг эрчимтэй хийж байна.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-АТГ-ын үүдэнд хэвлэлийн бага хурал хийх индэртэй болчихмоор байна. Энэ хэвээр батлагдсан ард түмэн хохирно. Энэ байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

-Нүд улаан мөнгө цагаан болж. Мэргэжлийн хүний хувьд хүний санаанд оромжгүй зүйл хийж байна. Захиргааны шүүхийн хуулийг оруулж батлуулсан хүн нь би. Шударга ёсыг гишгэдгээ больчих хэрэгтэй. Би хэлсэн үгнээсээ буцахгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Захиргааны хэргийн шүүхийг татан буулгаж болохгүй. Энэ хуулийн төсөл хаврын чуулганаар батлагдаж чадахгүй. Тиймээс энэ хуулиа буцаан татаж, эргэж харах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Өнгөрсөн дөрвөн жил бүх зүйлийг самарсан юм шиг ярьдагаа боль. Шүүх байгуулагдаад дөрвөн жил болсон юм уу. Та нар хамтдаа засаг барьсан. Эрдэнэтийн 49 хувийг ярих юм бол 51 хувийг бас шалгая. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой маргааш болно. Танай нам “Эрдэнэт” үйлдвэрийг 40 жил идсэн шүү. Та тайлбараа хийж, юмаа гаргаж өгөөч.  Идээд байгаа 51 хувь чинь багадаад байгаа юм уу. Ханаж цад л даа, та нар. Үндсэн хуулиа дээдэлж ажилла, Ц.Нямдорж сайд аа.

 

-Би ард түмнээс нуугаад байх зүйлгүй. Эрдэнэтийн асуудалд хугацаа хожимоор байна. Үндсэн хуулиа барьж ажиллаж байна. Хэлэлцэх эсэхийг нь шийдвэл дараа дараагийн асуудал шийдэгдээд явчихна.

 

Ийнхүү Захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардчилсан хужаа баабар нь::
алуурчин луйварчин даргатай АН нам сөнөтүгэй. гахай эрдэнэ зайлтугай
2018-06-27
ИРГЭН:
ДЭЭРЭМЧИД, ЛУЙВАРЧДЫН ЭСРЭГ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ТЭМЦЭЖ БАЙГАА Ц.НЯМДОРЖИД МОНГОЛ ТҮМЭН ТАЛАРХАЖ БАЙГАА. ХҮН АЛЖ, УЛС СҮЙРҮҮЛСЭН ЭРДЭНЭ ГЭГЧИЙН ҮГ ҮНЭ ЦЭНЭГҮЙ, ҮНЭМШИЛГҮЙ СОНСОГДОЖ БАЙНА.
2018-06-27
Нямдоржийн хамгаалах ард түмэн:
Нямдоржоор оролдоод байвал ард түмэн хамгаална. Эрдэн танай Арчилсан 49 эрдэнэтийэ луйвар хийгээд одро үхлээ юу ?????!. Нямдоржийн зөв ?????
2018-06-27
Нямдорж энэ асуудалд ингэж их санаа тавьж байгаа нь цаанаа учиртай. Энэ шударга дүр эсгэгч Нямдорж иргэдэд ашигтай юман дээр хэрхэвч дуугарах хүн биш.
2018-06-26
Ард:
Идсэн хүн нь Цэдэнбал гэх бол уу, идэх нь АН бол уу, хусах нь хус гэдэг уриатай эрдэнэ үү
2018-06-26
зочин:
С.Эрдэнэ-д дээдэлдэг хууль гэж байхгүй шүү, Энэ АН бол улс орныг сүйрүүлсэн дээ, одоо монголд хайртай хүн болж жүжиглэхээр нь бүүр үзэн ядаж байна.
2018-06-26
Erdene luivarchin bur tsagaandaa garchee AN gishuud gej bna uu ernii ulaan tsagaan 49% liubariig gishuud chin bur uhen hatan hamgaalaad shuuh huuliig zavaaruulaad bna shuu dee nogoo shudraga ardchilal haana bna aa
2018-06-26
чиний байшинг чинь хураагаад 5н цаас өгөөд засгийн шийдвэрээ гэвэл яах уу?? яаж уйлж унжиж босож харайж байх болдоо кк
2018-06-26
469464:
зөв дэмжиж байна, ЗГ-ын шийдвэрийг шүүх хянахгүй, УИХ хянаад тэр шийдвэр ҮХ зөрчвөл цэц нь хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт нь захиргааны шүүхээр хэлцэх үе шатаас хурдан, төрийн ажил, ард түмний амьдралд хэрэгтэй байна
2018-06-26
чиний байшинг чинь хураагаад 5н цаас өгөөд засгийн шийдвэрээ гэвэл яах уу?? яаж уйлж унжиж босож харайж байх болдоо кк
МЭДЭГТҮН:
ХЭЭ ЭНЭ ЭРДЭНЭ ҮНДСЭН ХУУЛИА ТИЙм дээдлээд БАЙДАГ ХҮН МӨН ЮМ УУ.ЁСТОЙ НЭГ СРЭҮҮН ЗҮҮДЭЛЖ СЭРЖ МАРТАХ ЮМ АА ЭНЭ УИХ ГИШҮҮД.
2018-06-26
dsn:
er n shuuh, porkuroroo tolgoinoos n ehleed tseverleh heregtei .
2018-06-26
иргэн:
Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийхэд ороцсон нь бүр баталгаатай юм байна.Ард түмний ганц ашигтай үйлдвэрийг хулгай хийчихээд улс орон ард түмэнд их зүйл хийж байна гэж ярихаа боль.
2018-06-26