Дүрэм зөрчсөн жолоочийн эрхийг гурван сараар хасчээ

Олон нийтийн сүлжээнд дүрэм зөрчсөн үйлдэлд нь хууль ёсны шаардлага тавьсан Замын цагдаагийн алба хаагчийг үг хэлээр доромжилж, улмаар шаардлагыг хүлээж авахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн автомашины жолоочийн бичлэг цацагдсан.
Замын цагдаагийн албанаас жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.
Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ