Мобайл банкаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн үед Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч гүйлгээний мессэж үзүүлэн иргэдийг залилсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Уг хэргийг Улаанбаатар хотын харъяат 28 настай "Л", 26 настай "Л" нарын бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилж олж тогтоон саатуулан шалгаж эхэлжээ. 


Худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлж мобайл банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байх шаардлагатай байгааг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ