Шүүх засаглалын суурийг Монгол Улс зөв тавьсан

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж сэтгүүлчдэд мэдээлэл /2018.06.27/ хийлээ.

ШЕЗ-өөс “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг сар болгон хийдэг. Энэ удаагийн хурлыг “Шүүхийн захиргааны төлөвлөлт” сэдвээр хийлээ.
Н.Лүндэндорж “ШЕЗ бие даан байгуулагдсанаас хойш нээлттэй хэвлэлийн бага хурлыг таван жилийн турш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Нээлттэй, ил тод байдлын туршлага бусад байгууллагад түгэж дэлгэрсэн. ШЕЗ байгуулагдсан 25 жилийн ойтой холбогдуулан олон улсын онол практикийн хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд Монгол, АНУ, БНХАУ-аас судлаач оролцсон. Хурлаар 1992 оны шинэ үндсэн хуулинд шүүхийн хараат бус байдлыг хангаж хамгаалдаг байгууллагыг байгуулсан явдал нь шүүх засаглал хараат бус орших анхны суурийг Монгол Улс зөв тавьж чадсан гэдэг дүгнэлтийг хийсэн" гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ