Он гарсаар найман хүүхэд усны ослоор эндлээ

img

Он гарсаар 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алджээ. Үүнээс 8 нь хүүхэд, 27 нь насанд хүрэгсэд байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

 

Түүнчлэн,

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХОРВООГИЙН ЖАМ-2:
ХУДЛАА ЭНЭРЭНГҮЙ ХУУЛЬ ЯРЬЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬЦГОО... БАЙГАЛЬ БОЛ БАЙГАЛИАРАА... ГОЛ БОЛ ГОЛ... ХЭН ТЭНЭГ НЬ ОРЖ ТЭНЭГТЭНЭ, ТЭР Л ҮХНЭ. ҮХСЭН ХОЙНО НЬ СҮР ДУУЛИАН БОЛЖ ОНЦГОЙГИЙНХОН ХАЙХ БАЙХ. ХАМГИЙН ЭНГИЙН АСУУЛТ. ӨДӨРТ ГОЛ РУУ ХЭДЭН ХҮН ЯВДГИЙГ ХЭН СУДАЛСАН БЭ, ХЭН ЕР НЬ ТЭДНИЙ ӨМНӨӨС ЗААВАЛ ХАРИУЦЛАГА ҮҮРНЭ ГЭЖ... БАНЗАЛДАХ ГЭЭД ОЧНО, АРХИДАХ ГЭЭД ОЧНО, ДУРААРАА ОЧИЖ ЮМ ХУМАА УГААНА, ЗАВААРНА, ҮХЭХ БОЛОХООРОО Л ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ЯРЬЖ СОЛИОРДОГОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМ ХУУЛЬ Ч ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ХЭРВЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ҮХЭЖ БАЙГАА БОЛ БАЙГАЛЬ ТАЛААСАА ХОХЬ ЧИНЬ, ХҮМҮҮНЛЭГ ТАЛААСАА АЗГҮЙ, ЗОЛГҮЙ ЯВДАЛ. ЭНЭ ИХЭСЛЭЭ ГЭЭД ЯАХ ВЭ. ЯАХ Ч ҮГҮЙ. ИЙМ ЗАМБАРААГҮЙ, АРХИДАЛТ, ЗАВХАЙРАЛ, ЗАДГАЙРАЛ ИХЭССЭН ҮЕД ЭНЭНЭЭС ӨӨР ҮР ДҮН ГАРАХГҮЙ. ХОТЫН ДАРГАНЦАР ГУАЙ ЯМАР Ч ТУШААЛ ГАРГАЛАА Ч АРХИА УУДГААРАА УУНА, БИЕЭ ҮНЭЛДЭГЭЭРЭЭ ҮНЭЛНЭ, ТУУЛ ГОЛД ОРООД ҮХДЭГЭЭРЭЭ Л ҮХНЭ. ТЭРНЭЭС БАТБОЛД МУНДАГ АЖИЛЛАНГУУТ ЭНЭ БҮХЭН БУУРАХГҮЙ Л ДЭЭ. БАТБОЛДТОЙ ХАМААРАЛТАЙ БОЛ БҮХ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД, АРХИЧИД, ХУЛГАЙЧИД ТҮҮНТЭЙ УУЛЗАЖ ГЭРЭЭ БАЙГУУЛ.... ХАТУУ БӨГӨӨД ЭЦСИЙН ҮНЭН ЭНЭ ШҮҮ. ЭЛДЭВ ХУУЛЬ ЖУРАМ, ЭРХ ЯРИХАА БОЛЬЦГОО. ЗАЛХАЖ БАЙГАА. ТА НАР ЯАЖ Ч ДОНГОСЛОО Ч БҮГД БАЙГАЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, АМИА АВААД ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИЙМ Л ХУВЬ ТАВИЛАН УГТАНА ГЭДГИЙГ ХАТУУГААР ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. БОЛОХГҮЙ НЭГИЙГ НЬ ХОРЬ БҮР БОЛОХГҮЙ БОЛ БУУДАХГҮЙ ЮУ ӨӨР ЯАНА ГЭЖ... ТЭГЖ Л НИЙГМЭЭ ЦЭВЭРЛЭНЭ. ТЭРНЭЭС УХАМСАРААРАА, ХҮНИЙ ЭРХ ЯРИАД ХӨГЖСӨН ТҮҮХ, ТОХИОЛДОЛД ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ
2018-06-27
ХОРВООГИЙН ЖАМ-1:
ХАТУУХАН ХЭЛЭХЭД ҮХЭЭД ЯВАХ ХҮМҮҮС НЬ ОЛОН ШҮҮ ДЭЭ. УСАНД ОРЖ БОЛОХГҮЙ, СЭЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХЭРЭГГҮЙ ГЭЭД БАЙХАД ӨӨРСДӨӨ ОРЖ ҮХЭЭД БАЙГАА НЬ ӨӨРСДИЙНХ НЬ БУРУУ... ГАДНЫ ОРНУУДАД ХЭН УСАНД ОРЖ ҮХЭХ БОЛ ГЭЭД ХАРААД СУУДАГ НЭГ Ч БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ. ТОДОРХОЙ НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЭСЭГ БУЮУ МӨНГӨӨ ТӨЛӨӨД ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ГАЗАРТ Л АВРАХ АЛБА АЖИЛЛАДАГ. ТЭРНЭЭС ГОЛ БОЛГОНД САХИАД СУУДАГ ХҮН БАЙХГҮЙ, ТИЙМ БОЛОМЖ Ч БАЙХГҮЙ. ҮХЭЖ БАЙГАА НЬ ХАТУУХАН ХЭЛЭХЭД ӨӨРСДИЙНХ НЬ ХОХЬ Ч ГЭЖ ХЭЛМЭЭР... ХҮН ҮХЭХЭЭР СҮРЖИГНЭЦГЭЭГЭЭД Л ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХЫГ Л БОДОХ ЮМ. ЭСРЭГЭЭРЭЭ ЭНЭ ХҮМҮҮСЭЭС ӨӨРСДӨӨС НЬ АСУУ Л ДАА. ЯАГААД ЭНД УСАНД ОРЖ ҮЙСЭН НЬ ХЭНИЙ ЗӨВ БУРУУ ГЭЖ...
2018-06-27