"Тавантолгой"-н төслөөр АН завсарлага авлаа

img

 

УИХ-ын чуулганаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ дахь АН-ын бүлгээс Эрдэнэс Эм Жи Эл компанийн бүтэц, зохион байгуулалтыг баялгын сангийн хуваарилалтаар иргэддээ үр өгөөжтэй хүртээх гэсэн санал чуулганы хуралдаанд дэмжлэг аваагүй юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Энэ асуудлыг улстөржилгүй, талуудын харилцан ойлголцол дээр хэлэлцэх нь зүйтэй гэж ажлын хэсэг, байнгын хороон дээр тохирсон. Нэгдмэл эрх ашгийн хүрээнд шийдэх нь зүйтэй гэж талцсан байдалтай  хандаж байгаа нь туйлын буруу. Тиймээс АН-ын бүлэг хоёр ажлын завсарлага авлаа хэмээв 

 

Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар Тавантолгойн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улс ард түмний хөрөнгийг түүхэнд байхгүй хэмжээгээр идэж шамшигдуулсан Ардчилсан намын булайнуудыг цаазын хуулийг сэргээж нэгийг ч үлдээлгүй цаазаар авсугай
2018-06-28