М.Энхболд: Томилгооны асуудлаар ярихад бэлэн байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "60 тэрбум асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна. Улс төрийн намын төлөвшлийн асуудал яригдаж байна. Зарим хүмүүс албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөд шалгуулах хэрэгтэй" гэсэн бол гишүүн Л.Болд "Захиргааны ерөнхий хуулийн асуудалд Ц.Нямдорж сайд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Та нар эрх бариад хоёр жил болж байна. Үүнд чинь АН ямар ч буруу байхгүй. Одоо та нар Хэнтийн сонгуулийг дахиад Эрдэнэтийн 49 хувиар хийх гэж байгаа нь харагдаж байна гэлээ.
УИХ-ын дарга "Нам, бүлгийн хүрээнд томилгооны асуудлыг ярихад би бэлэн байна. 60 тэрбум"-тай холбоотой асуудлаар материалуудаа би өгсөн" хэмээв.
Ингээд Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ