С.Жавхлан: Би Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ-т би хандсан. УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээллээ авах ёстой. АТГ-ыг хянаж байгаа байгууллага гэж алга. Оффшортнуудын талаар мэдээлэл авахаар хандсан. Гэтэл надад сайт дээр байгаа мэдээллээ явуулсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. АТГ-ын сайтад шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг тавьсан. Ерөнхийлөгч сонгогдож гарч ирэхдээ оффшор данстангуудыг шахна, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцэлнэ гэсэн. АТГ-ыг хянаж байгаа зүйл алга. Тэд том ямбатангуудыг хаацаалдаг газар болжээ. АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Цаашид болж байгаа үйл явдлыг та бүхэнд дуулгана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-АТГ танд хариу өгсөн гэж ойлгож болох уу?
-Өөрсдийн сайт дээрээ байгаа мэдээллээ өгсөн. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу.
-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж байна. Энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болсон бэ?
-Хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа "улаан мах"-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ