ТРАМП-ПУТИН нарын уулзах өдөр тодорхой боллоо
2018-06-29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж, олон улсад тулгамдаад буй зарим асуудлыг хэлэлцэхээр болжээ.

 

 

Уг уулзалтаас урьтаж, Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтоныг Москва хот руу илгээсэн юм.

 

Путин өчигдөр Болтоныг Кремлийн ордондоо хүлээн авсан бөгөөд Трамптай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Удирдагчид ирэх сарын 16-ны өдөр Финляндын нийслэл Хельсинк хотноо уулзахаар тохиролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Трамп, Путинтэй Сири болон Украины асуудлаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

 

Вашингтон, Москваг өнгөрсөн онд зохион байгуулагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн, Кремийг ОХУ эх газартаа хүчээр нэгтгэсэн, Сирид цэргийн ажиллагаа явуулсан зэрэг олон шалтгаанд буруутгаж, хориг арга хэмжээ авсан.

 

Мөн энэ оны эхээр Британид охинхоо хамт хорлогдсон ОХУ-ын тагнуулчийн асуудлаас болж АНУ, ОХУ-ын дипломатчдыг хөөгөөд байгаа.

 

Хоёр улсын дунд үүсээд буй ХУРЦАДМАЛ байдал ирэх сард болох дээд хэмжээний уулзалтаар ЗӨӨЛӨРЧ магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

 

Германд өнгөрсөн оны долоодугаар сард зохион байгуулагдсан “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Путин нар анх удаагаа уулзсан бол сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард Вьетнамд болсон Ази, Номхон Далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин