М.Энхболд:Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал

УИХ-ын ээлжит хаврын чуулган өндөрлөлөө. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ хаврын чуулганы хугацаанд баталсан хууль тогтоолын төсөл, хэлэлцсэн асуудал, нийгэмд хүрэх үр дүнгийн талаар дурдлаа. Тэрбээр "Иргэд цахим үнэмлэхээрээ ямар ч байгууллагаас өөрт байгаа мэдээллийг авах зохицуулалтыг бий болголоо. Иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жил хүртэл хугацаагаар сунгасан нь монгол хүн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүллээ.
Энэ парламент бүрэн эрхийнхээ замынхаа талыг туулж байна. Эдийн засаг төсөөлснөөс илүү дүнгээр сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэлээ. Суурь хуульд өөрчлөлт оруулах хариуцлагатай үүрэг бидэнд нэгдэж байна. Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал.
Монгол төрийн мөн чанар, ёс дэг парламентын энэ танхимаас илүү тод харагдаж байх учиртай. Үг, үйлдлээ хянаж явах нь бидний хүндэт үүрэг. Энэ дашрамд УИХ-ын 19 гишүүний гарын үсэг зурсан нээлттэй сонсгол явуулах албан бичгийг Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн. Нээлттэй сонсгол явуулах эрх нь нээлттэй юм.
УИХ-ын 2018 хаврын ээлжит чуулган завсарласныг мэдэгдэж байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ