Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн

Аргын тооллын: 2018.7.1 Ням гараг: Наран ургах шингэх: 05.02-20.55, Үс засуулбал: Эд малын гарлагатай Барилдлага: Түлэх, Шүтэн барилдлага: Нэр өнгө. Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр.
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ