Улаанбаатар хотноо долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулагдана.
Энэхүү хуралд Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв замын дагууд хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.
Мөн хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор ОБЕГ, ЦЕГ, ЗЦА хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.. Хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.07.02) 12:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт болно.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |