Ихэнх нутгаар хур тунадас бага оржээ

Зургаадугаар сард хур тунадас ихэнх нутгаар 0,0-20,0 мм хэмжээтэй орсон байна. Хөвсгөл, Орхон, Төв, Нийслэл, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 20,1-40,0 мм, Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнодын зарим, Увс, Ховд, Төв, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 40,1-80,0 мм, Архангайн Булган, Хэнтийн Жаргалтхаан, Дадал сумдын нутгаар 80,1-99,7 мм бороо оржээ.
Харин Ховдын Эрдэнэбүрэн, Баянхонгорын Шинэжинст, Өмнөговийн Мандал-Овоо, Сэврэй, Дорноговийн Мандах, Айраг сумдын нутгаар бороо огт ороогүй байна.
Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад нутгийн ихэнх хэсгээр дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджийн орчим ба түүнээс ахиу бороо орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ