ФОТО: Долоодугаар сарын нэгнийг БҮҮ МАРТ

Түүхийн хуудсанаа "Хар өдөр" хэмээн тэмдэглэгдсэн 2008 оны долоодугаар сарын нэгний үйл явдлыг мартах ёсгүйг сануулсан арга хэмжээ өчигдөр Тусгаар тогтнолын ордны үүдэнд боллоо.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан гаргасан үймээний улмаас 5 хүн алтан амиа алдаж, маш олон хүн бэртэж гэмтсэн юм. Мөн цөөнгүй хүн шүүхээс ял сонсч, энхтайван Монгол Улсад дэгдсэн том үймээн болон тэмдэглэгдэн үлдсэн билээ. Энэ өдрийг мартаж үл болно хэмээн хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд зул өргөж, талийгаач нарыг дурслаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ