Үндсэн хуулиар хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татна

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр /2018.07.02/  мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу, оруулбал хэрхэн өөрчлөлт оруулах вэ гэдэг асуудал сүүлийн гурван парламент дамжин яригдлаа. Энэ хугацаанд Засгийн газар дээр хараат бус эрдэмтдийн комисс гарч, 40 гаруй зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг томъёолол ирүүлсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан төлөөлөл оролцон 6 багц асуудлын хүрээнд өөрчлөлт оруулж болох юм байна гэж үзсэн.

 

Монгол Улсад Үндсэн хууль үйлчлээд 25 жил болж байна. Нийгмийн хөгжил, дэлхий дахины байдал, Монгол улсын явж ирсэн зам зэргийг харж, Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг дүгнэлтийг эрдэмтэд болон УИХ-аас гаргасан. Өнгөрсөн оны долоодугаар сараас есдүгээр сарыг дуустал олон нийтийн санал асуулга явуулахад 5.6 сая санал ирсэн. Эдгээр саналыг архивлаад хадгалж байгаа. Зөвхөн хадгалах биш ард иргэдийн санаа бодлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд орууллаа. Шат болгонд ард түмний санаа бодлыг тулгуурлана.

 

Олон нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүний хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлэх санал маш их ирсэн. Тиймээс өөрчлөлтөд үүнийг тусгаж оруулсан. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанд биечлэн оролцож хуралдаандаа суухгүй байгаа гишүүнийг эгүүлэн татна. Энэ асуудлыг үндсэн хуулинд оруулж өгч байна. УИХ,УИХ шиг болчих юм бол аяндаа дэг журам улс даяар сайжирч, улс орны амьдралд томоохон өөрчлөлт гарна.

 

Түүнчлэн УИХ байнгын ажиллагаатай байх ёстой. Өнөөдөр 50 хоног хуралдаж байгааг 75 хоног болгоно. УИХ-ын гишүүний хуулийг батлах ирцийн асуудал маш их яригдсан тул УИХ хуулийг эцэслэн батлахдаа УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар баталдаг байх саналыг оруулж өгч байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн 25 болон түүнээс дээш настай байх ёстой бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний насыг 30 болгох санал оруулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dsn:
ene huuli batlagdaad gishuudee butsaaj tattai hugtsaa n duusah yum bn ,olon uls delhii dahin gej yriad hereggui unuudur eh oron maani yu bolood bn ve? gedgiig l sn nygtalj uz! 28 jil mgl ulsiig delhiid shivshig bolgoj bgaa humuus bol yah argagui ue ueiin erh bsarigch , gishuud ner zuusen luivarchid tedgeeriin hani havchuuraguud mun!! uuniig l undeseer n uurchiluh heregtei, lundee lud mini chi sn medej bgaa shuu!
2018-07-02
Зочин:
Өөрчлөлт оруулах гэж байгаа заалтуудаа бүгдийг нь дэлгэж тавиарай Хардалт надад их байна
2018-07-02
!!!:
Naranhuugees awhuulaad mash olon gishuud huraldaa suudaggui olon jil bolj b na daa !
2018-07-02