АН-ын бүлэг УИХ-ын хаврын чуулганд МУУ дүн тавилаа

img

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаанд үнэлэлт өгч, дүгнэлтээ гаргасан талаар өнөөдөр мэдээлэл өгөв. Улс орны эдийн засаг өсөлттэй байгаа ч иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодитой нэг ч зүйлийг хийгээгүй гэсэн дүгнэлтийг АН-ын бүлэг хийжээ.

 

 

Төлөвлөгдсөн гол ажлуудаас бодлогын шинж чанартай, эрхзүйн шинжтэй холбоотой төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулийг хэлэлцэж амжаагүй. Мөн эдийн засаг ач холбогдолгүй цөөнгүй хуулиуд хэлэлцэж амжаагүй дууслаа гэсэн дүгнэлт хийснээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

 

Тэрбээр цааш нь Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлээ. Д.Эрдэнэбат “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолыг УИХ аравхан хоногийн дотор хэлэлцэн баталлаа. Тогтоолд түүхий зүйл маш их бий. Тавантолгойг эдийн засгийн үр ашигтай ажиллуулах ёстой гэсэн байр суурьтай АН нэгдэж байгаа. Тиймээс ч Тавантолгой болон бусад стратегийн том ордуудын асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Бид нэг зүйл дээр ойлголцсон. Тэр нь Тавантолгойг нээлттэй компани болгох бол толгой компанийг нь иргэдийн мэдэлд өгч, нийт монголчуудын баялгаас ашиг хүртэх ёстой гэдэгт ойлголцсон. Харамсалтай нь энд хүрч чадсангүй. Эрх баригчид стратегийн 10 гаруй ордуудыг Тавантолгой шиг тус тусад нь өмчилж авах оролдлогыг хийж байна. Өөрөөр хэлбэл стратегийн бүх ордын нийлбэр Монгол Улсын уул уурхайн баялгийг 15 хэсэг хувааж идэх ойлголт руу явж байна.

 

Тавантолгойн IPO хийх, түүнийг хэрэгжүүлсний дараа эрх баригчид амлалтаа биелүүлэх ёстой. Ирэх хоёр жилд Монголын эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, 5800 ажлын байр нэмэгдэж, экспортын орлого 2.5 тэрбум доллараар нэмж өсөн, татварын орлого 400 саяас 1.2 тэрбум доллар нэмж орж ирэх юм байна. Би үүнийг МАН-ын шинэ амлалт гэж харж байгаа.

 

Эхний амлалтаа хэрэгжүүлж дуусаагүй эрх баригчид Тавантолгойгоор хоёр дахь том амлалтыг авлаа. Бид үүнийг хянаж, хэрэгжүүлэхийг шаардах болно” гэв.

 

Мөн хоёр сайдыг огцруулах санал гаргасан ч Загсийн газар хүлээж аваагүй. Тиймээс АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцэд хандсанаа мэдээлэв.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CHI:
Erdenebataa, Noyon tur-aa yanzal, buu shantaajil!
2018-07-03
зочин:
ардчилсан нам зайлбал таарна. эрдэнэбат, эрдэнэ гэх мэт нөхдүүдээс болж энэ нам үнэн муухай харагдаж байнаа. өөрсдөө эрх барьж байсан өмнөх их хуралд ямар дүн өгөх болдоо. одоогийнход муу дүн тавьж байгаа бол өмнөх их хуралд мууг үржих нь 100 гэсэн дүн тавих юм байналдаа.
2018-07-03
Zochin:
AН өмнөх 4 жил Улсаа эдийн засгийн гүн хямралд оруулж ард түмнээ ядууралд оруулсан нь яалт ч үгүй үнэн та нар ниргэж хаячихаад одоо бусдыг биш өөрсдийгөө шүүмжил н. Эрдэнэбат С. Эрдэнэ та хоёр өмнөх 4 жил засагт ажиллаж байсан гол буруутангууд битгий одоо ард түмэндээ хайртай болж жүжиглэ АН хэзээ засаглаж чадахгүй ард ьүмнийхээ татварын мөнгөөр тансаглаж хувааж идэж дээр нэмж гадаадаас өндөр хүүтэй зээл авч Улсаа өрөнд оруулсан. Харин МАН засаг авч та бүгдийн идэж шамшигдуулсан мөнгө маш өндөр хүүтэй авсан зээлийг барагдуулж чадаж байна. Та нарыг засаг барихаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж гадаадын хөрөнгө оруулагчид зугтдаг харин нь МАН засаг барихаар Алт. Зэс бусад бүтээгдэхүүний үнэ эрс өсөж гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгөө оруулж эхэлдэг. МАН ЗАСАГ БАРИХАД ХӨХҮҮРИЙН АМ НААШИЛЖ АН ЗАСАГ АВХАД ХҮЙТНИЙ АМ НААШЛАНА ГЭДЭГ Л БОЛДОГ .
2018-07-03
Зочин:
АН-ЫН ХУЛГАЙЧУУД НӨГӨӨ НАМДАА ДҮН ТАВИХ ЁС ЗҮЙН ЭРХ БАЙХГҮЙ. МУУ БАЙВАЛ САЙН ГЭСЭН ЗАРЧМААР ХОРЛОН СҮЙТГЭЖ БАЙГААД ДАРААГЫН СОНГУУЛЬД ӨӨРСДӨӨ ГАРЧ ИДЭЖ УУХАА Л БОДОЖ АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРИН ШОУДАЖ БАЙГААГ НЬ МЭДЭЭЖ БАЙНА. АРД ТҮМЭН ТА НАР ШИГ ЛУЙВАРЧДАД ДАХИН ХУУРТАХГҮЙ ГЭДГИЙГ САНАЖ ЯВ.
2018-07-02
dsn:
namdaa ner hund oloh gej hudlaa orilood yahav, mgl ulsiin 1 irgen bi mun gej bodood dotood setgel ee sn neej alivaa yumand handah tsag bolood bn shuu! namaa bodood hereggui uls oron ard irgedee bod!!
2018-07-02
Зочин:
Өмнөх 4 жилд дампуурсан эдийн засгийн сэргээх, АН-ы хулгайчуудын идэж уусан олон зуун сая ам. долларын өрийг дарах гэж харин ч сайн ажилласан гэж ард түмэн үзэж байгаа.
2018-07-02
Zochin:
ed nar dugnedeg boloo yu,uursduu baihdaa yu hiisen yum yu ch hiigeegui baij, yostoi ineed hurgechihlee
2018-07-02
zochin:
МУУСАЙН МАН-ЫН ХУЛГАЙЧ ЛАЛАРУУДААС ЯЛ АСУУЖ ХӨРӨНГИЙН ХУРААЖ ШОРОНД ЯВУУЛАХ ӨДӨР УДАХГҮЙ АЙСУЙ.СУМЪБАЗАР ГЭЖ ТЭНЭГ ЮУ Ч МЭДХГҮЙ ЛАЛАРЫГ УДАХГҮЙ ШОРОНД ЯВУУЛНАА. ЭНЭ МАН-ЫН ЛАЛАРУУДААС БОЛЖ МОНГОЛ МИНЬ ДУУСЛАА ДАА.
2018-07-02
z:
ХОООО,ХО,ХОХ.Авилгачдын намынхан \АН\ дүн тавьчаа юу???,хуцна биз,28 жил Монгол улсыг нохойн замаар оруулсан Соц нийгмийн хог шаар, адгууд.
2018-07-02