“Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтоор наадам эхэлнэ

img

“Монголын хүүхдүүд” төрийн хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Монголын Найрамдал зуслангийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын хүүхдүүд хүндэтгэлийн тоглолт энэ сарын 9-ний өдөр МҮЭСТО-нд болно. Тус тоглолтонд монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 600 гаруй хүүхэд 400 гаруй уран бүтээлчид оролцох юм. Зохион байгуулагчаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор ажиллаж байгаа юм.

 

 “Хүүхдийн гүрэнт улс- Найрамдал-40” арга хэмжээний  хүрээнд зохион байгуулж буй төрийн хүндэтгэлийн тоглолтонд төрөөс 150 гаруй сая төгрөгийг зарцуулж байна.

 

О.Төгөлдөрмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ