Хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ
2018-07-03

 

 

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Утас: 99154003



10.00 цагт ЦССҮТ-д "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ зохион байгуулна.



11.00 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар 2018 оны хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.



11.30 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.



12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд өсвөр үеийнхний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тодорхойлох "Оюу форум"-ын хаалтын үйл ажиллагаа болно.
 

Shuud.mn
Сонин хачин