Таван настай охиныг хүчирхийлэхийг завджээ

Төрийн албан хаагч, таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал Баянхонгор аймгийн харьяат, тус аймагт төрийн алба хашдаг, 28 настай Н гэгч бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан бөгөөд түүнийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Хүчирхийлэл үйлдэхийг завдсан этгээдийг цагдан хорих эсэх шүүх хурал өчигдөр болсон бөгөөд Баянхонгор аймгийн шүүхээс түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ