УИХ-ын намрын чуулган шинэ дэгээр хуралдана

УИХ-ын 2018 оны хаврын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Ирэх намрын чуулганаас эхлэн уг хуулийг хэрэгжүүлж эхлэх юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулган шинэ дэгээр хуралдана гэсэн үг. Энэ хуулиар УИХ-ын гишүүд бусдын өмнөөс ирц бүрдүүлж, санал өгдөг тогтолцоог халсан. Харин гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгөх юм.
Одоогоор УИХ-ын гишүүдийн цагийг хурууны хээгээр бүртгэхэд ямар хэмжээний санхүүжилт шаардагдах талаар судалгаа хийж буй аж.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ