Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Ерөнхийлөгчид санал хүргүүллээ. Энэ удаа шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Дээд шүүхийн шүүгчээр томилох саналыг гаргасан байна.
С.Соёмбо-Эрдэнэ нь олны анхаарал татсан цөөнгүй хэргүүдийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болсон хойноо УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох зэрэг олны анхаарал татсан хэргийн шүүх хурлыг даргалан шийдвэрлэж байжээ.
Б.Учрал
Уншиж байна |