Таван тэрбум төгрөгөөр эрүүлжүүлэх байр бариагүй


Эмэгтэйчүүдийн шинэ эрүүжүүлэх байрыг таван тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад оруулсан тухай мэдээлэл өчигдрөөс /2018.07.03/ цахим хуудсаар тархаад байна. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байр буюу бидний нэрлэж заншсанаар эрүүлжүүлэх байрыг шинээр барьж 2016 оны зургадугаар сард ашиглалтад оруулж байсан. Гэвч уг байрыг энэ онд ашиглалтад оруулсан мэтээр мушгин гуйвуулж, мөн таван тэрбум төгрөг зарцуулсан гэж худал мэдээлэл тараасан болохыг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.
Уг ажлыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн А/44 дүгээр тогтоолоор баталж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж, гүйцэтгэжээ. Энэхүү байранд архидан согтуурсан хүмүүсийг түр саатуулдаг аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ