Хан-Уул дүүрэг "жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

img

Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатарын санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.


 

Хад чулууг ашиглан байгалийн тогтоцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49,0 сая төгрөгийн өртөгөөр хийгдсэн. 


 

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамалтай. 


 

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерийн хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын  иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна. 


 

Тодруулбал Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ  "Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд 2018 оны 09 дүгээр сард  дүүргийн Нисэх, яармаг орчимд "Дөрвөн улирал"-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна" хэмээн онцлон хэллээ. 


 

Түүнчлэн тус амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gamaa.:
Han-uul zasag darga ikh sain ajillah umaa!ovoo doo Setgeltei neg ch gesen hun bgaan n amjilt husie.
2018-07-05
Yum hie gesn setgel bn daa. 49 hon say togrogoor iim goy tsetserleg hiij bolood bhd ter shownii gudamjni 3 huni barimal terbum gelu yu gele
2018-07-04
Mongol:
Yum hiij baigaa n sain bainaa, harin ergej zasaj yanzlaad hamgaalj baihgui bol Mongolchuud Bid chini sonin ulsuud. Evdej suitgeed baidag shuu. Neg yum hiih gej nuguuhuu evddeg zantai.
2018-07-04