Гамшгийн үед хүүхдэд хэрхэн туслахыг зөвлөж байна

Хүүхэд Хамгааллын аргазүйн төвөөс “Save the Children” үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь гамшиг онцгой байдлын үед хүүхдийг аюулгүй хамгаалах, аргазүйг хүмүүст түгээн дэлгэрүүлэх, таниулах зорилготой юм.

Тус үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд хамгааллын аргазүйн төвийн ахлагч Ч.Мөнгөнтуяагаас тодрууллаа. Тэрбээр “Японы Хүүхдийг Ивээх Сан нь Монголд анх 1994 онд байгуулагдаж, хүүхэд хамгаалал, боловсрол гэсэн хоёр чиглэлээр ажиллаж ирсэн. Харин энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид хүүхдэд ээлтэй орон зай, гамшгийн үед хүүхдэд сэтгэлзүйн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх мэдээллийг албаны хүмүүс болон олон нийтэд хүргэхээр зорьж байна.
Онцолж хүргэхэд гамшиг, онцгой байдлын үед хүүхдэд хамгийн ээлтэй орчныг гэр хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн хүүхдэд үзүүлэх сэтгэлзүйн анхны тусламж нь хүүхдэд хямралт нөхцөл байдлыг даван туулах, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг дэмжин, сэтгэлийн зовиур цочролоос үүдсэн богино болон урт хугацааны сэтгэлзүйн аливаа асуудлыг шийдэхэд чиглэсэн дэмжлэг туслалцаа юм” хэмээн тайлбарлалаа.
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ