СХД-ийн төрийн байгууллагууд 06.30 цагт ажлаа эхэлнэ

img

 

СХД-ийн ЗДТГ-аас тус дүүргийн 15-р хороо, Цамбагарав буюу “Соёмбо” кино театрын хажууд “Өглөөний гудамж”-ыг нээв. Энэхүү гудамжинд Төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

 

“Өглөөний гудамж”-ны нээлт өнөөдөр /2018.07.05/ нээлтээ. Энэхүү гудамжинд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийн үйлчилгээг явуулах аж.

 

Иргэд өглөө 06.30-09.00 цагийн хооронд уг гудамжинд саатаж төрийн үйлчилгээг авах боломжтой юм байна. Энэхүү “Өглөөний гудамж”-нд Төрийн байгууллагууд ирэх есдүгээр сарыг хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд, амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүүдээр амрах аж.

 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Yasan goe medee vee
2018-07-05
зочин:
ёстой яг зөв. баяр хүргэе.
2018-07-05