МАН гурав хуваагдлаа

img

 

32+32+нийслэл= МАН. Ийм нэг шинэ  нэр томъёо улс төрд орж ирлээ. Эрх баригч нам нэгэн  цул байж чадахаасаа нэгэнт өнгөрлөө.  Тэдний хагарал хэтийдэж, бие бие рүүгээ  улс төрийн аргаар дайрч эхлэв.  Энэ хуваагдлын эхлэлийг одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх тавьсан гэчихвэл нэг их хол зөрөхгүй байх. 

 

МАН-ын хагарал ерөнхийдөө 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн гэж хэлж болно.  МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж, 65 суудал авсан ч гэлээ олон эрх ашиг нэгэн танхимд нэгдэж чадсангүй.  2016 оны  сүүлч гэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах дүр зураг гарчихсан байв.   2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хуваагдал илт мэдрэгдэж, олонд дэлгэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн.  Энэ ялагдалд намын эв түнжингүй байдал нөлөөлсөн гэх нь ч бий.  Нөгөө талаар энэ ялагдал, МАН-ын хагаралыг улам дэвэргэж  орхисон байдаг. 

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан  МАН  Ж.Эрдэнэбатын Засгийн газраар туг дахиж,  32, 33 бүлэгтэй болсноо албан ёсоор зарласан юм.  Харин үүний  гол зохион байгуулагч нь  У.Хүрэлсүх байсан  нь гайхал түрүүлсэн.  Учир нь  У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт  Шадар сайдаар ажиллаж байв. Шадар сайд бол  Засгийн газрын гол баганын нэг. Тэр багана ганхаж эхэлсэн нь гүйцэтгэх засаглалыг унагах төлөвлөгөө их дээрээс шидсэн чулуу гэдгийг тухайн үед харуулж байсан юм.  Ингэж У.Хүрэлсүх 33-ын бүлгийнхээ дэмжлэгтэйгээр Засгийн газрыг унагаж,  өөрөө  гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон.  

 

Түүний дараахан  МАН-ын  Их хурал болж, хурлаар У.Хүрэлсүх эрх баригч намын дарга боллоо.  Тэр авах ёстой  бүх эрх мэдлийг авсан.  Намынхаа хурал дээр эв нэгдлийг эрхэмлэн ажиллана хэмээн мэдэгдэж,  бүлгийн дарга Д.Хаянхярваатай их л  нялуурч байсан сан.  Гэсэн ч намаа зангидаж чадсангүй,одоо нэгэнт МАН-ын бүлэг 32, 32-ын харьцаатай, хүч тэнцүү болчихсон.   Аливаа асуудал яригдахад, өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, хоорондоо үзэлцдэг болсон. 

 

Харин саяхнаас энэ хоёр бүлэг дээр нийслэл гээд нэмэгдчихлээ.  У.Хүрэлсүхийн ажлыг  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тун чадмаг үргэлжүүлж байна.  Нийслэлийн МАН-ын хурал өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч дотоод зөрчлийн улмаас хуралдаагүй, одоог хүртэл албан ёсны даргагүй байна. Гишүүд нь Сүхбаатарын талбай дээр жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.   Ийм олон эрх ашиг Нийслэлийн МАН-ын даргын төлөө үзэлцээд дийлэхгүй, сүүлдээ хэдэн тийшээ хараад суучихлаа.  32+32+нийслэл= МАН ийм л ороо бусгай байдал эрх баригч намын дотоодод өрнөж байна.

 

Намын дотоод зөрчил тулаан  ийм байхад саяхан болсон намын бүлгийн хурал дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны  сонгуульд ялчих юм шиг сэтгэгдэл төрөөд байна.  Ёндойрох юм шиг санагдаад байна” гэж хэлсэн байгаа.  Аль хэдийнэ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон нам нь ёндойрох нь юу л бол доо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene tom namiig udirdaj chadakhgui bna shuu dee odoo khurdan tarakh kheregtei shuu
2019-09-24
Yg:
Ene hurelsyh estoi myy sanaatai amltan baigaa yum.Daanch tolgoi myytai bolovsrol nimgen erguu tulug.Ardchilsan namin tagnyyl yum shyy dee.Jenkogin gar hul nyyts ajiltan namaa hagalan bytargah daalgavartai amltan.
2018-07-06
ҮНЭН шүү ЭНХБАЯРЫГ яаж долоож яваад ямар байдалд орууллаа өрөө өөрийнхөө баасан дээр халтирах цагн нь болж
2018-07-05
АН сонгуулиар МАН -д ялалт авчирсан цаашид МАХН толгой цохих болно сонгуулийн өмнө ЭНХБАЯРЫГ яаж хийж байлаа одоо хэн нь ялах нь хэн сонгуульд нэр дэвших нь жинхэнэ алаан болно доо
2018-07-05
хахахаха элэг авлаа л даа:
ккк хорт могойг 3 хувааж байгаад дарж устгавал арай л амар байх болвуууу
2018-07-05
zochin:
гомо мөнхөө шар хаданд сайн дураараа хэвтсэн гэж үнэн үү
2018-07-05
MAN:
Namaa eh ornoo odoo l tseverlej avahgui bol daraa gej tsag bhgui bolson shuu.Hurelsuhed aljilt husch demjii
2018-07-05
MAN:
Odoo l tseverlej avaarai
2018-07-05
MAN:
Hervee odoo l namaa eh ornoo tseverlehgui bol daraa ni hezee ch bish shuu Hurelsuhee
2018-07-05
Иргэн:
Зүйтэй. МАНАН сарниж алга болох цаг болж байгаа гэсэн үг. МАН ба АН-ы хулгайч, авилгач дарга нараас салж байвал Монголын ард түмний нуруу тэнийнэ.
2018-07-05
L:
Eh ornoo boddogui 60 ter bum yariatai humuus bizarre bulai yavdal
2018-07-05
Зочин:
Яг үнэн.
2018-07-05
Иргэн:
М.Энхболд бол МАН-д ялалт авчирсан гавъяатан. Харин хүрэлсүх мэт нь бол Эрх мэдэл албан тушаал, эд хөрөнгийн дээрэмчид шуналтан эдгээдүүд. Хүний байгуулсан гавъяаг дээрэмдчихээд ичих ч үгүй элдэв зүйл яриад байгаа нь инээдтэй харагддаг. Харинч одооүийн энэ увайгүй хүмүүсээс онц их хурал хйж Хүрэлсүхтэнгүүдээс нам салсан нь дээрээ???...
2018-07-05
АН сонгуулиар МАН -д ялалт авчирсан цаашид МАХН толгой цохих болно сонгуулийн өмнө ЭНХБАЯРЫГ яаж хийж байлаа одоо хэн нь ялах нь хэн сонгуульд нэр дэвших нь жинхэнэ алаан болно доо
Зочин:
Яг үнэн.
1234566:
Мотоцикль унасан Толгойгүй ухна гэж Монголын ЕС -ийг нэрлэх хүмүүс олширжээ.
2018-07-05
hulan:
yag unen heljee
2018-07-05
ҮЛБИЙСЭН СУ БАТБОЛД НАМЫН ДАРГА ХИЙЖ ЧДАХГҮЙ:
Хорчин хорондоо гэдг болов
2018-07-05
Nam bus irgen:
Hed huvaagdah ni hend hamaatai yum be. Ashig sonirholiin zurchil gevel onono. Uls eh ornoo gesen setgelgui hulgaich luivarchid zailtsgaasan bai daa.
2018-07-05
Zochin:
Ялсан намаа харин , нэр хүндийг эрх мэдэл суудлын төлөө гарсан Хүрэлсүх. Буруутай! Нэр хүнд унасан шүү! Ард түмэн тэнэг биш шүү! Худлаа үнэн мэдээлэл ялгах байлгүй дээ
2018-07-05
Зочин:
Харин ардчилалтай болжээ МАН. АЙГААД ДУУГАРДАГ ХҮННҮЙ БАЙСАН. ӨӨР ӨНЦГӨӨС АСУУДЛЫГ ЯРИХААХ Л НАС НЬ ХУВААГДЛАА Л ГЭХ ЮМ. ХЭН ТЭГЭЭД БАЯСАХ ГЭЭД БАЯРЛААД БАЙГААН?!!!
2018-07-05
Миеэ хулгайчыг л зайлуулаагуй цагт хулгай тасрахгуй хэруул тасрахгуй 2020 онд Миеэгээсээ болж сонгуульд ялагдана
2018-07-05
zochin:
Um hiij bga hvnee bitgii doish hii Hvvk sain ajillaj bga endoirno haraarai
2018-07-05
зочин:
Бичсэн нь зууны мэдээ болохоос үнэн байна.Энэ Хүрэлсүх гэж нэг албан тушаалын хэнээтэн Бараг зуун жил энэ улсыг улс шиг байлгаж чадсан МАН-г сүйд хийлээ.нэрийг нь хүртэл сольж би хариуцлагыг нь хүлээнэ гэж дөвчигнөсөн үр дүн нь юу боллоо хүн бүр мэднэ.Одоо болохоор нөгөө алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүн гэж хэлэх нь холгүй магтан долигонож явсан Энхболд даргыгаа элдвээр хэлэх боллоо.Бас тэгээд юу гэнэв онц их хурал.МАН-г нэг мөсөн үгүй хийх гэж байгаа юм байхдаа.Дээр нь түүний баастай бөгсийг долоох нь холгүй байгаа тэр Оюунэрдэнэ гэгч ч бас юу вэ дээ
2018-07-05
ҮНЭН шүү ЭНХБАЯРЫГ яаж долоож яваад ямар байдалд орууллаа өрөө өөрийнхөө баасан дээр халтирах цагн нь болж
MAN:
Odoo l tseverlej avaarai
MAN:
Hervee odoo l namaa eh ornoo tseverlehgui bol daraa ni hezee ch bish shuu Hurelsuhee
hulan:
yag unen heljee