Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж байна
Улаанбаатар хотод гудамж, зам, талбайн засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Мөн томоохон эмнэлгүүдийн гадна талбайн тохижилт хийгдэж байна. Эмнэлгүүдийн талбайн тохижилтын ажил ямар шатандаа хийгдэж буй талаарх мэдээллийг хүргэж байна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Яармаг салбарын гаднах тохижилтыг Бумбат даваа ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж эхлээд байна. Авто зам, зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, тоглоомын талбай хийж иж бүрэн тохижуулах юм.
Нийслэлийн өргөө амаржих газрын гаднах тохижилтын ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ