Унаач хүүхдийн даатгалын нөхөн олговор 20 сая төгрөг болон нэмэгдлээ

img

Үндэсний баяр наадам тун удахгүй болно. Эрийн гурван наадмын нэг болох хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар өнөөдөр Гэр бүл хүүхэд, залуучуудын газар, даатгалын компаниудтай хамтран мэдээлэл хийлээ.  

 

Энэ оны нэгдүгээр сарын Засгийн газрын дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэлээр унаач хүүхдийн даатгалын системийг боловсронгуй болгож, сайжруулах үүргийг өгчээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд унаач хүүхдийн нөхөн олговрыг нэмэгдүүлэх чиглэлээр даатгалын компаниудтай санал солилцож, нэмэх чиглэлийг өгсөн байна. Энэ дагуу хурдан морь унаач хүүхдийн даатгалын нөхөн олговор нэмэгджээ.

 

 

Унаач хүүхдийн даатгалын хураамж нь 30 000 төгрөг, даатгалын нөхөн олговор нь 5 сая төгрөг байсан. Хүүхэд бэртэж, гэмтсэн тохиолдолд энэ мөнгө хүрэлцдэггүй. Тиймээс даатгалын хураамжийг жилд 100 мянган төгрөг болгон өсгөжээ. Ингэснээр нөхөн олговрын хэмжээ 20 сая төгрөг хүртэл өсөх юм байна.

 

Мөн “Миг”, “Номин” даатгал унаач хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд тухайн газар дээрээс нь эмнэлэг рүү тээвэрлэхэд 10 хүртэлх сая төгрөгийг гаргаж өгөхөөр болсон байна.

 

Өнгөрсөн онд Миг даатгалд 1230 хүүхэд даатгуулжээ. Тэдний даатгалын хураамж нь 22 сая төгрөг болсон бөгөөд үүнээс 12 сая төгрөгийг нь нөхөн төлбөр болгон буцааж өгчээ. 

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uraldaanch:
Уралдаанч хүүхэд гэдэг болсон шүү
2018-07-05
ss:
НААД НЭРИЙГ НЬ СОЛИОЧЭЭ. УРАЛДААНЫ ХҮҮХДҮҮД ЮМ УУ ХҮҮХЭД ГЭЖ ЯРЬДАГ. ГЭТЭЛ УНААЧ УНААЧ ГЭСЭЭР БАЙГААД УНАГАДАГ, АЛДАГ, БЭРТЭЭДЭГ БОЛЖ ДЭЭ. ЭНЭ ҮГИЙГ СОЛИХ ХЭРЭГТЭЙ.
2018-07-05
УНААЧ ХҮҮХДҮҮД НЬ АЛБААР УНААД БАЙХ ВИЙ ДЭЭ.
2018-07-05
₮:
Аймаар бага юм бэ?
2018-07-05