Ерөнхий сайдын айлчлалууд яагаад цуцлагдаад байна вэ?

img
Гэрэл зургийг MPA.mn

 

У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон.  Гүйцэтгэх засаглалын тэргүүний  үйл ажиллагааны онцлох нэг хэсэг нь гадаад харилцаа байдаг.  Гэтэл энэ хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гадаад харилцаа нэг л ойлгомжгүй явж ирлээ. 

 

Ерөнхий сайд тэр улсад айлчилна гэх мэдээлэл гардаг, түүний араас нэг их удалгүй айлчлал цуцлагдсан талаар ярьдаг. Одоогоор У.Хүрэлсүхийг БНСУ,  БНХАУ хоёр л найр тавин угтаад байна.  Бусад нь “хаалгаа хаагаад” хүлээж авсангүй.

 

Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ дахь айлчлал цуцлагдаад байна.  Өнгөрсөн тавдугаар сард Гадаад харилцааны  сайд Д.Цогтбаатар “Ерөнхий сайд ирэх зургадугаар сард  АНУ-д айлчилна.  Би айлчлалтай холбоотой  бүх бэлтгэл ажлыг хангаад ирлээ” хэмээн ярьж байв.   Мөн Ерөнхий сайд АНУ-ын Мянганы Сорилтын сантай хоёр дахь компакт гэрээ байгуулна,  улс оронд ашигтай гэрээг үзэглэнэ. 350 сая ам.долларын санхүүжилтийг Монголд авчирна хэмээн айлчлалын үр дүнгийн талаарх эхний дүр зургийг гаргасан байв.    Гэсэн ч Ерөнхий сайдын АНУ дахь айлчлал цуцлагдлаа. Энд ямар учир байна аа.  Өмнө нь ОХУ дахь айлчлал мөн л тодорхойгүй  шалтгаанаар цуцлагдаж байв. Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно гэж байсан ч ОХУ-ын талаас бэлтгэл хангагдаагүй хэмээн хүлээж аваагүй тухай мэдээлэл гарч байсан. 

 

Мөн  ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа  энэ асуудлыг хөндсөн тайлан ирүүлэхдээ “Айлчлал манай талаас болж цуцлагдсан талаар мэдэгдсэн байдаг.  Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэж амжаагүй, бүтцийн өөрчлөлт нь дуусаагүй байсан, Ерөнхий сайд илүү өргөн оролцоотой асуудал шийдэх хүрээнд айлчлал хийх эрмэлзэлтэй байсан учраас цуцалсан” хэмээн учир битүүлэг тайлбар хийж байлаа.  

 

ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт 1997 оноос хойш олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй. 2006 оноос хойш чуулганыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болсон бөгөөд олон улсын, тэр дундаа ОХУ, Европын эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцдэг талбар болсон юм. Энэ чуулга уулзалтад Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар ач холбогдол өгч оролцож байлаа.  Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбат эх орноо төлөөлөн оролцож, олон гэрээ хэлцэл ярьж ирсэн байдаг.   Харин Монгол  Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсонгүй, өнжлөө. Энэ бас л ойлгомжгүй асуудал.  Энэ жил түүний  айлчлалд ОХУ, АНУ багтаж байсан  бол хоёулаа жагсаалтаас гараад байна.  

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  улс  төрийн нөлөөлөл, имиж, хандлага олон таалагдахгүй байна уу.  Эсвэл томоохон  орнуудын үйл ажиллагаа, манай улсад чиглэх бодлого нь Ерөнхий сайдад таалагдахгүй байгаа юм болов уу.  Ямартай ч айлчлалууд нь цуцлагдсаар байх бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Mongo guina gej aigaad baigaa umaa
2018-07-06
Zochin:
1 say dollar hyatadaas zeelsen .
2018-07-06
eronhiilogch eronhii said 2 iig toohgui bnaa gadniihan, bolovsrolgui bolhoor
2018-07-06
Хүрэлсүх энэ засгийн газар маш муу ажиллаж иргэддээ нэр хүндгүй байгааг гадаад улсууд мэдээд айлчилалаа цуцлаад байна шдээ
2018-07-06
Чоппи:
Топор-ыг улсууд хүлээж авахгүй нь чопперчин хийгээд л давхиад байж дээ
2018-07-06
irgen:
Mongol uls mongo guihaas oor chadvargui uls um chin medeej shdee, hogjdoggui gadniihantai zeregzeh um baihgui archaagui tor…..
2018-07-06
иргэн:
Хүрэлсүх зоригтой ажиллах цаг болсон байна.Гадагшаа заавал явах шаардлагагүй улс орны баялаг болон Эрдэнэт үйлдвэрийн 49-хувиас эхлээд ашигтай байдаг үйлдвэр үйлчилгээний газруудыг хэдхэн луйварчид луйвардаж хувьчлал нэрээр авч байна.Ерөнхий сайд Оюутолгойн гэрээ болон луйварчидтай тэмцэхэд л монгол улс жилийн дотор босоод ирнэ.Тэмц тэмц ард түмэн ард чинь асаалттай танк шиг цаг хугацаа явах тусам асч бадарч байна шүү.
2018-07-06
Mongol:
Hel us saitai ni yavsan ni deer gj bodoj bn.zandaahuugiin enhbold l yavaad bh heregtei angli oros heleer us tsas shig yaridag hun yum bnle.hel medehgui ni dotooddoo ajilaa hiiged gadagshaa hel ulstai ni yavj bh ni mongold maani heregtei gj bodnom
2018-07-06
12334566:
Мотоцикль унасан Толгойгүй хүн-ийг Гадаад битгий хэл Монголдоо нохой ч тоохоо больсон шүү дээ.
2018-07-06
бат:
топор ном сайн уншуулахгуй бол намар унандаа.еронхий сайд гэдэг хун чинь шоучин биш ажил хэрэгч хунийг хэлдэг юм
2018-07-06
Ard:
Ene khurelsukh bas urvagch nohor bna! AN -namtai niileed icheesee ard tumen teneg bish shuu! Namiin ner khundee ungaaj bn da! Amia bodson !
2018-07-06
irgen:
Мэргэжлийн маш сайн зөвлөхүүд нам харгалзахгүй авч ажиллуулах хэрэгтэй төрийн томчуул маань, эс тэгвэл ажил урагшилахгүй ээ
2018-07-06
ugaasaa hun ni bolovsrol medleg muutai ulaan tug baridag l erdiin negen sh de oor hen ch bish bayr shig medlegtei heltei logictoi strategy hun bhgui sh hudlaa ineed aldaad tolgoi dohiod suuh yum bilee orovdmoor haragddin ooriigoo medehgui yavaa ulaan dur esgegch de
2018-07-06
60 тэрбумын асуудлаа шийд.
2018-07-06