Долоон настай охин цахилгааны утсанд хүрч, нас баржээ

Долоо настай охин шонгийн модны цахилгаантай утсанд цохиулж нас баржээ.
Тодруулбал өчигдөр /2018.07.05/ 15.00 цагийн орчимд "Налайх дүүргийн 6-р хороонд байрлах амралтын газрын хойно газарт унасан байсан цахилгааны шонгийн модны утсанд хүүхэд цохиулж нас барсан байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад амралтын газраас хойш 250 метрийн зайд газарт унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд 7 настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулж, нас барсан байна.
Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ