Өндөр хясаан дээрээс автомашинтайгаа унажээ

Өндөр хясаан дээрээс автомашинтайгаа унаж, гэмтжээ
Тодруулбал өчигдөр /2018.07.05/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрний баруун талд тус дүүргийн харьяат иргэн А /46 настай, эрэгтэй/, иргэн Ц /51 настай, эмэгтэй/ нар өндөр хясаан дээрээс "Приус-20" загварын суудлын автомашинтай унасан байна.
Дуудлага, мэдээллийг 07.06-ны өдрийн 03:29 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 03:53 цагт очиж, 10 минут ажиллаж, иргэн А, Ц нарыг нийслэлийн ЯТТТөвд шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ