МАХН дахин их чуулганаа хийхээр тов зарлалаа

img

МАХН өнгөрсөн хоёрдугаар сард Их чуулганаа хийж  намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Гэвч  Дээд шүүхийн зүгээс намын дотоод асуудлаа цэгцэлсний дараа бүртгүүлэх шаардлага тавьж, хэдэнтээ татгалзсан. Тиймээс МАХН-ынхан дахин их чуулганаа хийхээр болжээ. Ээлжит бус их чуулганаа маргааш буюу долоодугаар сарын 7-ны 09.00 цагт Улаанбаатар паласе-ын их танхимд зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ. Уг чуулганд аймаг, сум, нийслэл, дүүрэг хорооноос сонгогдсон  1044 төлөөлөгч  оролцох аж.

 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “2011 онд батлагдсан манай намын дүрэм мөн оны Онц их хурлын бүх шийдвэр хүчин төгөлдөр гэдгийг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн байгаа. Гадуур яригдаад байгаа шиг МАХН-ын сонгуульд оролцох бүрэн эрхийг нь хасаагүй  гэдгийг тодотгож хэлмээр байна. Хэн ч хасах эрхгүй.  Улстөрийн намын тухай хуульд намын дотоод буюу зохион байгуулалттай холбоотой асуудалд шүүх оролцохгүй  зөвхөн тухайн намын дотоод хяналтын байгууллага шийдвэрлэдэг дүрэмтэй.  2011 оны намын дүрмийнхээ дагуу өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд  С.Ганбаатар нэр дэвшсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Их хурлаар хэлэлцэж намын шинэ дүрэмдээ намынхаа эсрэг ажиллавал намаасаа хассанд тооцох тухай заалтыг оруулж өгсөн. 2011 оны баталсан намын дүрэмд ямар ч тохиолдолд гишүүнээ хасах заалт байхгүй. Өөрөөр хэлбэл  тухайн гишүүн намаасаа урваж шарваж, сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан ч бид хөөх эрхгүй учир хуучин  дүрмээрээ өнөөг хүртэл явж ирсэн” гэсэн мэдээллийг өглөө.

 

Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймгийн нөхө сонгуульд нэр дэвших эсэхийг тодруулахад тэрбээр  'Нөхөн сонгуульд намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг  Бага чуулганаар шийднэ. 2012 оны УИХ-ын сонгуульд намайг боловсролгүй гэдэг шалтгаанаар оролцуулаагүй учир өнгөрсөн хугацаанд би  боловсролоо дээшлүүлэх тал дээр ажиллалаа. Мөн 2017 онд намайг хүмүүжилгүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй. Сүүлийн нэг жил намын нөхөд  маань ард түмэн намайг хүмүүжүүлж байгаа.  10 дугаар сард болох нөхөн сонгуулиар ямар шалтгаан хэлэхийг нь хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултын өгөв.

 

Ч.Нандинцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЖАВЗМАА:
махнам больдоо
2018-07-08
хэ хээ бас ёжтой, одоогийн хэнд ч хэрэггүй бандаашны учраа олохгүй гөлчгийнүүд байснаас Энхбаяр шиг үхэхээс бусдыг үзсэн хашир чоно хэрэгтэй дээ
2018-07-06