Төрийн наадмыг Төрийн хүмүүс зохион байгуулна

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссоос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Цагдаагийн хурандаа Х.Амгалан “Бөхийн холбооны маргаантай асуудал яригдаж байгаа. Монгол төрийн наадмыг төрийн албан хаагчид хоёр төлын байр суурь, үзэл сурталгүйгээр зохион байгуулна. Алба хаагч нэг бүр хариуцлагатай, ухамсартай ажиллах цаг ойртож байна. Наадмын бэлтгэл хангагдсан” гэв.
Жил бүрийн хурдан морины уралдааны үеэр эрлийз, монгол гэх маргаан дэгддэг. Тэгвэл энэ жилийн хурдан морины шүдэлгээ, үүлдэрлэг байдлыг тогтооход будлиангүй явуулна гэдгийг албаныхан хэллээ. Морины уралдааныг 12-16 автомашин дагах боломжтой бөгөөд уралдаад ирсэн морьдын хашаанд автомашинууд, уяадчыг ойртуулахгүй, морины комиссын ажиллах нөхцлийг бүрдүүлэх ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулах аж.
Замын цагдаагийн албанаас баяр наадмын үеэр автомашинаа байрлуулах долоон төрлийн зөвшөөрлийг олгож эхэлсэн байна.
Энэ жилийн баяр наадмаар 600 гаруй сэтгүүлч ажиллаж, иргэд, наадамчдад мэдээ, мэдээлэл түгээнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ