Цахилгааны аюулгүй байдлаа дахин нэг шалга

Цахилгааны аюулгүй байдал хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 1.8-д зааснаар “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд тоолуур хүртэл бүх үйл ажиллагаанд аюулгүйн хяналт тавин ажилладаг. Тоолуураас дотогш хэрэглэгч өөрийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хариуцах ёстой.
Иймд цахилгааны ил гарсан утас, шалбархай хэсэг зэрэг эрсдэлтэй хэсгүүдийг дахин нэг шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ