Татвар сайн хураасан хороодыг шагналаа

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийг албан татвар хураах хуулийн хугацаа 06 сарын 1-нээр дуусгавар болсон. Дүүргийн Татварын хэлтсээс тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгжийг албан татвар, төлбөрт бүрэн хамруулах зорилгоор 1-20 хороонд болзолт уралдаан зарласан юм. Төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр сар гаруй хугацаанд зохион байгуулсан болзолт уралдааны дүнг танилцуулж, амжилттай оролцсон хороодод шагналыг нь гардууллаа.
Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг албан татвар, төлбөрт хамруулсан үзүүлэлтээрээ
I байрт 20 дугаар хороо
II байрт 7 дугаар хороо
III байрт 3 дугаар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Дүүргийн хэмжээнд эхний хагас жилийн байдлаар АТБӨЯХ-ийн албан татвар, төлбөрөөс төсөвт 3 тэрбум 760 гаруй сая төгрөгийн төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 92.35 хувьтай биелүүлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ