Бибер сүй тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

img

Дуучин Жастин Бибер загвар өмсөгч Хэйли  Болдуин нарын сүй тавьцгаасан хэмээн олон улсын хэвлэлийнхэн мэдээлэх боллоо.

 

 

Учир нь хос далайн эргээр амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд энэ үеэр 21 настай Хэйли сүйн бөгж зүүсэн байжээ.

 

Энэхүү зураг цахим сүлжээнд хурдацтай тархсаны дараахан дуучин залуу өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Би жинхэнэ хайраа олсон. Бидний талаарх бүх мэдээлэл үнэн” хэмээн бичжээ.

 

Мөн Хэйли, Бибертэй 2011 онд анх удаагаа уулзаж байхдаа авахуулсан гэрэл зургаа инстаграмдаа байршуулан “Миний зүрх хайр бас аз жаргалаар дүүрч байна” гэж бичсэн аж. 

 

Тэрбээр мөн сүйн бөгжтэй зургаа цахим хуудастаа нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
энэ одоо хэн юм бэ монголчууд мэдэх таних хүн байгаа юмуу энэ мангар жаал хэнтэй хаана, хүнтэй байна уу малтай байна уу суух унтах нь маньд үхсэн ацных нь хамаа байнаа ийм юмаар хүмүүсийн тарьхийг угаахаа болих хэрэгтэй ..................
2018-07-10