Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хаана


Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залах ёслолын ажиллагаа 10.00 цагт эхэлнэ.
Энэ үеэр Сүхбаатарын талбайн зүүн талаас Гадаад хэргийн яамны уулзвар-Шангри Ла төвийн уулзвар-Гэндэнгийн гудамж буюу Хүүхдийн ордон-Энхтайвны гүүр-Сөүл ресторан-Гандийн гудамж,Нарны замыг холбосон шинэ төмөр замын гарам-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлана.
Жолоочид зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ