Жуулчнаас илүү төлбөр нэхэмжилсэн жолоочийг торгожээ

Гадаадын жуулчнаас илүү төлбөр нэхэмжилсэн таксины жолоочид цагдаагийн байгууллагаас арга хэмжээ тооцжээ.
Өчигдөр /2018.07.10/ Улсын их дэлгүүрээс Тэнгэр худалдааны төв /офицер/ хүргүүлсэн жуулчнаас 27 мянган төгрөгийн төлбөр нэхэмжилсэн таксины жолоочийн тухай мэдээлэл цахим хуудсаар цацагдсан. Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж өндөр төлбөр нэхэмжилсэн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 5.2.11-д зааснаар 100.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгажээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ