Нурангид дарагдсан хүүхдийг аварлаа

img

 

Өчигдөр буюу 07 сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 6 гудамжинд байшингийн дээвэр нурж 9 настай хүүхэд дарагдсан байна. Түүнийг Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Сайнбилэг, цагдаагийн ахлагч О.Батсайхан нар шуурхай ажиллан аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ