Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатарын санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөг байрлуулж, “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан.
Гэтэл уг цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан амьтдын барималыг олон нийт эвдэж, сүйтгэжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбайг бий болгоход 49,0 сая төгрөг зарцуулсан. Гэвч олон нийт хайхрамжгүй хандан, барималуудыг сүйтгэсэн байна.
Уг цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд амьдардаг иргэдийн хэлснээр олон нийт хүүхдүүдээ уг талбайд тоглуулахдаа амьтдын баримал дээр суулгах зэргээр хайхрамжгүй хандсанаас баримал эвдэрч, сүйдсэн гэдгийг хэлж байлаа.
Г.Сүрэн
Уншиж байна |