Сантехникийн засварчинг "Алтангадас" одонгоор шагнав

img

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойг угтан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж, цагдаагийн алба хаагчдын дунд мөр зэрэгцэн он удаан жил ажилласан Нийслэлийн цагдаагийн газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн Аж ахуйн тасагт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хоёр энгийн ажилтанг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа.

 

Сантехникийн засварчин Л.Өлзийсайхан нь улсад 26 жил, цагдаагийн байгууллагад 12 жил ажилласан “Алтангадас” одонгоор,

 

Үйлчлэгч Ч.Оюун улсад 27 жил, цагдаагийн байгууллагад 17 жил ажиллаж байгаа бөгөөд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдлаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
Ийм ажил хийдэг хүмүүсийг сайн шагнах хэргэтэй,ээ
2018-07-18
ДОРОМЖЛООДЛ
2018-07-17
zochin:
grachigaa buruu ugsunbnaa setguulchee,ene humuusiin achaar dulaahan, us aldalgui, jorlon chini bugluhgui, tseverhen ajillaj amidardagiin sh de, humuusiig bassan doromjilson unguur bichij bga n haramsaltai
2018-07-17