Түрээсийн дугуй эрэлттэй ч, иргэдэд мэдээлэл АЛГА


UBike нь агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг багасгах иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлсэн. Уг үйлчилгээг энэ сарын 9-нд нээсэн бөгөөд эхний жилдээ 100 орчим дугуйгаар Баруун 4 зам- Зүүн 4 зам, Хүүхдийн Урлан Бүтээх Төв-Зайсан гэсэн чиглэлүүдэд үйлчилж эхлээд байна.
Дугуй түрээсийн үйлчилгээ явуулах байршлууд:
- Зүүн 4 зам
- Баруун 4 зам
- Зайсан
- Хүүхдийн урлөн бүтээх төв
- 120 мянгат
- Тэди төв
- Багшийн дээдийн UBH центр
- Цэцэг төв
- Хүүхдийн зуу
- Сүхбаатарын талбай
Үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд очиход хариуцсан хүн байхгүй гадаадын жуулчид, хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд гэгчлэн олон хүмүүс дугуй түрээслэхээр ирсэн хүлээж байв. Гэсэн ч хариуцсан хүн гарч ирсэнгүй.
Түрээсийн дугуйг хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд ухаалаг утсандаа play store, app store-оос “Ubike” нэртэй аппликейшн татаж суулгаад, сонгон авсан дугуйныхаа QR кодыг уншуулан дугуйны түгжээг тайлаад унаж боломжтой юм байна.
Харин анхлан бүртгүүлэхдээ 10 мянган төгрөгийн хураамж төлж, өөрийн апплейкшны дансыг цэнэглэснээр дугуй унах эрх нээгдэх юм байна. Түрээсийн дугуйны үнийн хувьд нэг цаг нь 1000, хоёр цаг нь 1500, гурван цаг нь 2000 төгрөг юм байна. Эхний ээлжинд заасан дөрвөн чиглэл хоорондоо явбал урамшуулалтай бөгөөд хамрах хүрээнээс хэтрэх, зогсоолоос бусад газар тавьбал 500 төгрөгөөр торгуулах аж.
Дугуй түрээслэх хүсэлтэй иргэд олноор цугларсан ч түүнийг хэрхэн түрээсэлж унах тухай ойлголт хомс тул хий дэмий л харж зогсоод, буцаж байлаа. Иймд иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зурагт самбар байрлуулах, мэдээлэл түгээх шаардлага байна. Санаачлаад орхих биш, эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлж, үр дүнд хүрэх нь чухал байна.
Ч.Нандинцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ