Увс аймагт газар хөдөлжээ

img

 

Увс аймгийн  Өндөрхангай сумын Жаргалант багийн “Уушиг дуурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т 2018.07.18-ны өдрийн 12:20 цагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг  ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гэрэлцэцэгээс тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ